Tuesday, June 10, 2008

Жинхэнэ энэрэл



Ганцаардал дундуур туулсан уйтай үе бүхэнд
Гансарч дуусах зовлон нүдийг минь хүлэн таглана
Хамгаас ариун Таныг үнэн зүрхэндээ л харвал
Харанхуй бүхэн нь арилж гоо үзэсгэлэн тань л үлдэнэ. 

Хайрыг тань ойлгох гээд оюун ухаан минь мөхөсдөвч 
Хорвоод Агуу Тандаа би магтаал болон хөөрнө.
Агуу их хайр тань зовлонд утга өгөхөд
Амьдралаараа тандаа би магтаал зохион дуулна.

Дарамт зовлон уусан арилах цагт 
Дуу минь хүртэл таныг магтадах дутна
Үнэнч хайраар хучин авагч Тандаа
Өөрийнхөө амьдралыг магтаал болгон дуулна.

Холын урт замд тулалдаан дүүрэн зурайхад
Хараа булаасан бүхэн замаас минь чангаан татна.
Хайрт Аав тандаа итгэн урагш зүглэхэд
Хамаг саад нурж амлалт бүхэн тань л үлдэх юм

Тамир тэнхээг минь барах өнөөдрийн зовлон бүхэн
Таны төлөө гэхээр л загалмай үүрэх мэт санагдана
Туулах тэр замд загалмайг ширтэн тэмүүлэхэд
Тулгарсан бүхэн амлалт дагуулсан жаргал болон хувирна.