Таны зүрх сэтгэлийн угт хөөрхийлэлтэй нэгнийг хамгаалах,
буруу бүхний засах гүн хүсэл оршиж байдаг. Гэвч та өөрөө ч мэдэлгүйгээр бусдыг
хохироож байгаа юм биш биз! Хэрэв тийм бол та хэнийг хэрхэн хохироож буйгаа
мэдэхийг хүсэх үү?
Дэлхий даяар өдөр бүр бидний нүднээс далдуур ёрын муу нэгэн үйл хэрэгжсээр... Эмэгтэйчүүд хүүхдүүд мөнгөтэй хүмүүсийн бузар хүсэл тачаалалын боолчлолд зовсоор...
Гэгээхэн зүрх сэтгэлүүд нь хүний зэргээс хасагдаж, үнэт эрх чөлөө нь бусдад худалдагдаж, халуун амь нас нь золиос болон үрэгдсээр...
Ийм бусармаг явдал түүхэнд урд хожид ингэж ихээр дэлгэрч байсангүй. Давшгүй өндөр уул мэт санагдах ийм их харанхуйн эсрэг эгэл нэгэн хүн та юу ч хийж чадах билээ.
Ийм бусармаг явдал түүхэнд урд хожид ингэж ихээр дэлгэрч байсангүй. Давшгүй өндөр уул мэт санагдах ийм их харанхуйн эсрэг эгэл нэгэн хүн та юу ч хийж чадах билээ.
Гэвч тулаан хэдийн таны дэргэд хүрээд ирсэн юм биш биз? Өдгөө гэрт чинь ороод ирчихсэн ялалтаа тунхаглаж байвал яана?
Бэлгийн боолчлолыг тэжээж байдаг чухам тэр л бузар зүйл таныг урд шөнө зугаацуулсан юм биш биз?
Бэлгийн боолчлолыг тэжээж байдаг чухам тэр л бузар зүйл таныг урд шөнө зугаацуулсан юм биш биз?
Порнографи. Сая сая хүний амь, амьдралыг гутаан
бузарлаж, устган сүйрүүлдэг хүний наймаа гэгч ёрын муу үйлдвэрлэлийн орох хаалга нь порнографи юм.
Урд чинь дэлгээтэй байгаа зураг, дэлгэцэнд дээрх бүсгүйчүүд амьгүй, зүрх
сэтгэлгүй зүйл бишээ.
Зориглон босоод тэднийг хамгаалаач, бууж өгөхөөс татгалзан
тэдэнд найдвар өгөөч. Өнгөрсөн бүхэн ард хоцорсон, хэн ч таныг өнгөрсөнөөр чинь одоо буруутган шүүж, ичээн, доромжлохгүй. Өөрийн байр суурийг хамгаалах зүрх
сэтгэлийн дуудлага тань байна. Уруу татлагатай нүүр тулахдаа таны өчүүхэн
зугаа цэнгэлээс ч үнэтэй зүйл яригдаж байна гэдгийг мэдээч.
Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа тэднийг хамгаалахаар
босооч. Эр хүн шиг байгаач. Хэзээ ч давахгүй гэсэн зураасаа тодоос тод зураач.
Таны үгүй гэж хэлэх чинь дөнгөж эхлэл. Өөрчлөлт хийж чадах эсэх чинь эргэлзээтэй байж ч болох юм? Гэвч бүх агуу өөрчлөлтүүд жижиг зүйлээр л хийддэггийг сана.
Та порнод үгүй гэж хэлэхдээ л тэр охидод найдвар авчирна.