Saturday, November 29, 2008

Thanksgiving

Саяхан америкийн уламжлалт "Thankgiving" баяр боллоо. Энэ бол миний дуртай америк баяруудын нэг л дээ. Хамгийн гоё нь энэ баяраар гэр бүлээрээ цуглаад сайхан хоол иддэг мөн мэдээж тоглоцгооно. Энэ удаа манай хадмууд маань биднийг гэртээ урьж бид хамтдаа хооллосон. Манай хадам ээжийн хоолыг гүйцэх хоол ховор доо. Бид энэ жил сайхан "Chicken sandwich" идлээ. салахын аргагүй бүх сүмс амтлагчид нь дэндүү амттай байлаа. Заримдаа тийм сайхан юм идэх нь "гэм" ч юм шиг санагддаг даа...

Бид хэд баярын зоогийн дараа. /ширээ нь цэвэрхэн байгаа биз?/


Зүгээр л жишээ....

За энэ бүхэн ч яахав муу хүн идсэнээ... Нээрээ ингэхэд Thanksgiving баяраар хийдэг нэг сайхан заншил бол амьдралаа эргэн харж талархаж болох бүхнээ нэхэн санадаг юм. Надад үнэхээр асар их зүйл байлаа. Ертөнцийн Эзэний хязгааргүй их хайр, надад зааж сургаж байгаа бүхэн, одоо ба ирээдүйд өгөх сайн сайхан бүхнийг яривал барагдахгүйл дээ. Тиймээс би Их Эзэнийгээ миний Ертөнцийн Эзэн байгаад нь л баярлаж явлаа даа.

Friday, November 28, 2008

Цөлийн Дуу (видео)

Цөлийн Дуу (үг)

1 бадаг:
Цөлөөс би Тань руугаа ярина
Зүрх сэтгэл минь хатсан байсан ч.
Өлсгөлөн дундаас би тантай ярина
Их Эзэн Та бүхнийг хангагч

2 бадаг:
Гал дундаас Таньруугаа ярина
Зовлон бэрхшээл тулсан ч
Алтнаас ч үнэтэй итгэл минь энд байна
Ариун галаараа шүүгээч


Дахилт:
Би магтаал өргөнө
Магтаал өргөнө
Намайг хөнөөх зэвсэг бүхэн устана

Би баярлана Танд
Мөн тунхаглана
Тэр миний ялалт надтай энд хамт

3 бадаг:
Тулаан дундаас Таньруу ярина.
Ялалт баттай дөхсөөр
Христтэй хамт хаанчлах би ялагч
Бат амлалтаар тань зогсоно

Гүүр:
Бүх амьдралын
Үе бүхэнд минь Та
Мөнхийн Эзэн
Дуулах учир минь билээ
Итгэл, хүндлэл минь Та

4 бадаг:
Арвин ургацын цагт ярина.
Амьдрал минь баялагаар дүүрнэ.
Дахиад хоосрохын тулд дүүрсэн, би
Авсан үр бүрээ тарина.

Цөлийн Дуу

YES, орчуулчихлаа.

Би дуу орчуулах нь дуу зохиохоос амархан гэж мэднэ л дээ. Гэхдээ миний хувьд дуу орчуулах нь Ертөнцийн Эзэний тухай үнэнийг өөрийнхөөрөө илэрхийлэхэд минь тусладаг юм. ингээд Hillsong-ны 2008 оны конференц дээр хит болсон энэ агуу дууг орчууллаа.

Дуутай холбоотой түүх: Дууг гоцлон дуулсан Jill McCloghry гэдэг энэ эмэгтэй /Видеон дээрээ ороолтгүй байгаа эмэгтэй нь шүү/албомны бичлэгт орохоосоо 10-12 хоногийн өмнө Max гэдэг анхны хүүгээ дутуу төрүүлээд нэг хоногийн дараа алдсан юм. Тэр үед түүнд юун албомын бичлэг энэ тэр бодогдохтой мантай байжээ. Нэгэнт нэр нь энэ албомд дуулах хүмүүсийн жагсаалтанд орсон байсан тул ямар ч л байсан дуулах болж. Бэлтгэлийн үеээр тэрээр урд мэдэрдэг байсан Ертөнцийн Эзэний оршихуйг огт мэдэрхгүй байсан бөгөөд түүний хувьд нөгөө дотны танил Их Эзэн нь харагдахгүй байжээ.
Харин ямар ч л байсан дуулсаар байя гэж шийдсэн тэрээр албомын бичлэгийн эхний өдөр Ертөнцийн Эзэнийхээ танил оршихуйг мэдэрсэнээ ярьж байсан. Тэр хэлэхдээ "Урд нь магтаал өргөн дуулахад нөмрөн авдаг байсан Тэр л Эзэн нь энд байсан..." гээд "Тэр миний амьдралд тохиолдсон бүхнээс том Ертөнцийн Эзэн хэвээрээ ш дээ " гэж ярьж байсан.

Tuesday, November 25, 2008

Удахгүй...

Удахгүй би эхнэрийнхээ тухай бичнээ.

Би хүний ухаалаг байдлыг бишэрдэг

Харин тийн, би хүний ухаалаг байдлыг бишэрдэг.
Хүний мөнгө төгрөг, эд материал цуглуулсан байдлаас илүүгээр хувиа бодож зүрхлэдэггүй ухаалаг байдал намайг гайхшруулдаг. Нийгмийн гарал, нэр хүндээс илүүгээр үнэн шудрагын төлөө хохироход ч бэлэн байдаг хатан зоригт ухаалаг байдлыг би биширдэг. Дур зоргоороо ярин илүү олон үг урсгаж байдаг чалчаа амьтдаас илүү үнэний хүндхэн үгийг дөлгөөн хэлчихдэг цөөн ухаалаг үгэнд би татагддаг. Үйлдэл үргэлж үгнээс зөрөхийг хараад ой гутах бөгөөд үхмэл тэр хоосон амдралаас илүү ухаалаг байдлыг гайхан алмайрдаг.

Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахын төлөөл амьдрах өөрийн зөвийг харуулах гэж зүдэрдэг амьтдаас илүүгээр амьдралд гаргадаг сэтгэлийн хат, бэрхшээлийг давах тууштай байдал, төлөв даруу хэрнээ аливаа зүйлийн хохирогчоор биш харин өөрчлөгчөөр байх ухаалаг занг би бишэрдэг. Амьдралаа дан жүжиг болгосон хүмүүсийг хараад урам хугаравч байгаа бүхэн нь цөөхөн байсан ч нүдны өмнө ил байдаг шудрага хүнийг би хүндэлдэг.

Би ухаалаг үнэнч байдлыг бишэрдэг.