Wednesday, September 25, 2013

Порно үздэг нөхрүүдтэй шулуухан ярихад... 2 хэсэг


Эхний хэсгийн энд дарж уншина уу.

Ер нь хэн порног гэр бүлийн амьдралд муу нөлөөтэй гэж үздэг вэ?

Порно өөрсдөөс нь юу хулгайлж байгааг Жон Шелли хоёр ойлгожээ. ‘хэзээ ч ханах боломжгүй дур хүсэл, хүрэх боломжгүй хийсвэрлэлийг өгсөн хэрнээ гэр бүлд байна бодитой орших жинхэнэ гоо үзэсгэлэнг хулгайлчихсан юм.’ Гэж Жон ярьжээ. ‘хамтдаа насан өндөр болно гэдэгийг маань бүрэн хулгайлсан. Зөвхөн залуу байхыг л сайхан гэж номлодог нийгэмд хэн хэн нэгэнтэй хамтдаа өтлөхыг хүсэх билээ дээ.’

Судалгаанууд үүнийг хэрхэн нотлож байгааг харцгаая. Порно эрэгтэй хүнд эхнэрээ хайрлан хүндэлж, үйлчилэн, гоо сайхныг нь гайхан биширэхэд сургадаггүй. Ийм л зүйл эмэгтэй хүнд романтик сэтгэгдэл төрүүлдэг. Харин порно нь эрчүүдэд зөвхөн хэрэгцээгээ хангахыг явдлыг хөхүүлдэг. Секс бол зүгээр нэг хэрэглээ, захиалгаар худалдаад авчихаж болдог зүйлтэй адил гэж ойлгуулдаг. Доктор Мари Анни Лэйдэн үүнийг ‘энэ бол секс болон харилцааны тухай маш хортой буруу боловсрол олгодог’ гэж хэлжээ.

1.    The Centerfold Syndrome /Өөрийгөө шүтэх хам шинж/ хэмээх номондоо Доктор Гэри Броок порно эрэгтэй хүний сэтгэлгээнд гүн өөрчлөлт хийдэг. Яагаад гэвэл порно дээр гардаг эмэгтэйчүүд бол сэтгүүл дээрх амьгүй зураг, дэлгэцэн дээрх пиксэл л юм шүү дээ. Тэдэнд бусдаас хүсэх ямар нэгэн бэлгийн хүсэл, шаардлага үгүй. Энэ нь эрчүүдийг өөр бусадтай дотно холбоо тогтоож, өөрийгөө зориулсан харилцаа тогтооход сургахын оронд хямд бөгөөд хийсвэр сэтгэлийн догдлолд сургадаг. Порно эрэгтэй хүнийг дижитал зургаас бэлгийн таашаал авах дадалтай болгодог бөгөөд эмэгтэй хүнтэй дотны харилцааг бий болгохын оронд зүгээр л харах обьект гэж ханддаг болдог гэсэн үг.
2.    Journal of Applied Social Psychology, /Нийгмийн сэтгэлзүйн сэтгүүл/-н хийсэн нэгэн судалгаанаас харахад эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй хэсэг хугацааны турш порнографик материал үзсэний дараа өөрсдийн дотны дурлалт хүнээсээ авах бэлгийн таашаал нь эрс буурдаг ажээ. Тэд ханийхаа энхрийлэл, гадаад гоо үзэмж болон бэлгийн чадавхид сэтгэл дундуур байх болсон байна.
3.    Journal of Sex and Marital Therapy /бэлгийн харилцаа болон гэр бүлийн эмчилгээ/ хэмээх сэтгүүлийн хийсэн өөр нэгэн судалгаа мөн төстэй үрдүн харуулжээ. Playboy болон Penthouse сэтгүүлүүдийн гол хуудасны эмэгтэй моделийн зургийг үзсэний дараа энгийн хүний төрх байдалд сэтгэл татагдах нь багассан байжээ.
4.    Доктор Виктор Клайны хийсэн судалгаанаас харахад садар самуун дүрсийг олон давтан харах нь бэлгийн сэрлийг багасгаж, сэтгэл хөдлөлийг бууруулдаг бөгөөд энэ нь цаашлаад улам хурц, олон өөр хэлбэрийн порнографикт татагдахад хүргэдэг ажээ.
5.    Францын мэдрэл судлаач Серге Столерү хэт их хэмжээний эротик өдөөлт нь эрүүл залуу хүний бэлгийн өдөөлт мэдрэх мэдрэмжийг туйлдуулдаг гэжээ.
6.    Доктор Долф Зиллманны үзэж байгаагаар бага залуу эрчүүд порнографийг хэт үзэх нь тэдний зан төлөв, итгэл үнэмшилд нь удаан хугацааны зочироо үлээдэг ажээ.порно байнга үздэг эрчүүд хайр дурлал болон энхрийлэлийн талаар нэлээд эвдэрсэн ойлголттой болсон байдаг. Тэдний хувьд гэр бүл гэдэг бол зүгээр бэлгийн хэрэгцээг хангах төдий зүйл болдог. Садар самуун материалд хэт дассан эрчүүдийн хувьд энгийн хэмжээнд сэрэл хөдлөхийн тулд илүү хурц, гаж хэлбэрийн материал шаардлагатай болдог.
Порнограф эрчүүдийг бэлгийн сулралтай болгодог гэж Жудит Рейсман дүгнэжээ. Эрчүүд өөрийн бэлгийн чадвахаа ашиглах чадваргүй болдог. Хэрэв тэр эр хайртай хүнтэйгээ бэлгийн ажил хийх чадваргүй болох юм бол магадгүй үүнийг хийхийн тулд ямар нэгэн өөр зүйлийг төсөөлөх шаардлагатай болж л байгаа бол түүний өөрийн гэсэн бэлгийн чадавхи нь үгүй болсон гэсэн үг. Тэрээр зэвсгээ бүрэн хураалгасан, сайн сайхан чадвараа бүрэн булаалгасан, эр хүн байх чадваргүй нэг үгээр хэлэхэд засуулсан хүн л боллоо гэсэн үг юм гэжээ.

Энэ бүхнээс харахад порно бидэнд хэт их секс харуулаад байгаа юм биш харин жинхэнэ сексийг огт харуулж чадахгүй юм байна гэж дүгнэж болох юм. Порно нь бэлгийн харилцааг нэг хэмжээст оруулан доошлуулж хэдэн пиксэлтэй зураг төдий болгон харилцааны хамгийн үнэт мөн чанарыг нь үгүй болгож байдаг ажээ. Эрчүүдийг зөвхөн зураг дүрс харан баясгадаг боловч хэзээ ч жинхэнэ дотны харилцааг бий болгож чадахгүй.

үргэлжлэлийг эндээс


Англи эхийг нь эндээс олж уншаарай.

http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/7.      

Tuesday, September 24, 2013

Порно үздэг нөхрүүдтэй шулуухан ярихад... 1 хэсэг


Нөхөр Жон нь өөрийг нь дуудаж уулзаад порнографид дондсон нууцаа дэлгэсэн тэр үйл явдлыг Шелли маш сайн санаж явдаг. Олон жилийн буруутгал, ичгүүр, үрэн таран хийсэн цаг хугацаа эцэстээ Жоныг гарцаагүй байдалд оруулжээ, түүний зүрх сэтгэл цаашид тэсвэрлэсэнгүй. Тэрээр эхнэртээ үнэнээ хэлэх ёстой гэдгээ мэдэж байлаа.

“Энэ бүхэн надад үнэхээр гэнэтийн зочирол байсан.  Түүний хувьд ийм зүйл асуудал болж байсан гэж би огтхон ч таамаглаагүй” Шелли хэлжээ. Энэхүү гэнэтийн зочиролын дараа зүрх сэтгэл нь шархалж эхлэжээ. ‘миний бодит гэж бодож явсан бүхэн үхмэл санагдсан. Энэ бүхнээс өмнө бидний мэдэрч байсан бүхэн хий хоосон зүйл мэт… би худал зүйлд итгэж байсан юм шиг, би түүнийг огт танихаа больсон юм шиг, түүний миний талаар мэдэрч байсан бүхэн худал хуурмаг байсан юм шиг санагдсан.’

 Somebody’s Daughter: A Journey to Freedom from Pornography. (хэн нэгний охин: порнографикийн донгоос чөлөөлөгдсөн нь) хэмээх баримтад кинонд Жон Шелли хоёр өөр өөрсдийн түүхээ хуваалцжээ. Харамсалтай нь тэр хоёрын гэр бүл порнографикаас болж бараг л сүйрэх шахсан бөгөөд энэхүү донтолт нь өнөө нэлээд түгээмэл болсон юм. 2002 онд Америкийн Гэр бүлийн хуульчдийн Академийн уулзалтанд дээр гэр бүлийн цуцлалтаар мэргэшсэн хуульчдийн хэлсэнээр тэдний ажилсан бүх кейсийн 56 хувьд нь гэр бүл цуцлагчдын аль нэг нь порнографик вэбсайтийг донтон үздэг болох нь тогтоогджээ.

Эхнэрүүд хоцрогдолоосоо гарах шаардлагатай юу?

Уитэрспоон Институт дээр доктор Жилл Маннинг эхнэрүүдэд хүрдэг порнографийн нөлөөлөлийн талаар илтгэл тавихдаа, ‘энэ бүхэнийг олж мэдэх нь миний хувьд сэтгэл өвтгөм зовоосон зүйл байлаа. Бусдад нүд үзүүрлэгдсэн тэр эмэгтэйчүүдийг хүмүүс их сүртэй, бүдүүлэг, ухвар мөчид, идэвхигүй эмэгтэйчүүд гэж боддог тийм буруу үзэл бодолтой би олон удаа тулгарч байлаа. Нөхөр нь зүгээр нэг юм хараа л биз өөр яасан юм, илүү боловсормоор юм, гэх сэтгэлгээ их байдаг’ гэж ярьжээ.

Үнэхээр ч зарим эмэгтэйчүүд их ‘боловсорсон’ байдаг.  Эмэгтэй хүн бүр нөхрөө порно үзэж байгааг сөрөг зүйл гэж харахдаггүй. Арканзасын Их Сургуулийн сэтгэлзүйн факултетийн Ана Бриж өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн олон эмэгтэйчүүд нөхрийнхөө порно үзэж байгааг зөвтгөдөг гэж дүгнэжээ. ‘Эрчүүд бүгд л үздэг’,’ямар өөр хүнтэй явалдаж байгаа биш’, ‘хүссэн үедээ үргэлж надруу ирэхгүй байх нь амар юм биш үү’ гэх мэт зүйлийг тэд хэлдэг ажээ.

 Бриж ийм хандлагуудыг хүн өөрийн хийж үйлдэж байгаа аливаа зүйлийг энгийн бөгөөд эрүүл гэж өөртөө итгүүлэхийг оролддог өөрийгөө зөвтгөх үнэмшил юм гэж дүгнэжээ. Ийм үнэмшилийг порнографи хамгийн их хэмжээгээр сурталдан, өөхшүүлж байдаг нь гайхалтай. Ил задгай сексийг үзүүлсэн мэдээлэлээр бөмбөгдүүлсний дараа бид ‘хөвгүүд л бол хөвгүүд шүү дээ’ гэсэн сэтгэгдэлтэй болоход илүү амархан байдаг.

 Нөхөр нь порно үзэхэд эмэгтэй хүн хэрхэн хүлээн авдаг вэ гэдэг нь тухайн эмэгтэй хүн хүмүүсийн хоорондох харилцаа болон бэлгийн харилцааг чухам яаж харж байгаагаас шалтгаалдаг. Тиймээс бүгдээрээ ганц хором хэрэв бид огт порногүй нийгэмд амьдарч байсан бол ямар байх байсан бол гэж бодож үзэх хэрэгтэй. Хэрэв эрчүүд photoshop-дсон зурагнууд, ухаалаг монтажилсан видеонууд, томруулсан хөх болон эмэгтэй хүнийг ороо нь орсон нохой шиг дүрсэлсэн зурагнууд гэх мэт хийсвэр төсөөлөлийн дүр зургаар хараагаа саармагжуулаагүй бол ямар байх байсан бол? Харин үүний оронд порнографийн тэднээс хулгайлж байгаа бүхэнд анхаарлаа эргүүлэн тавих үед юу болох бол? Сэтгэлийн зовлонд унасан байгаа тэр эхнэрүүдийг хэт хуучинсаг гэж цоллохоосоо өмнө нуугдсан бүхнийг ил гарган харж гэргий хүнийхээ хувьд  эр нөхрөөсөө хүртэх ёстойгоо нэгэнт алдсаныхаа төлөө гашуудан байгааг нь ойлгох хэрэгтэй. Тэд эр нөхрөөсөөл янаг дотны байдлыг мэдрэх эрхтэй.
 
                                          үргэлжлэл бий... энд дар.

Англи эхийг нь эндээс олж уншаарай.

http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/