Нөхөр Жон нь өөрийг нь дуудаж уулзаад порнографид дондсон
нууцаа дэлгэсэн тэр үйл явдлыг Шелли маш сайн санаж явдаг. Олон жилийн
буруутгал, ичгүүр, үрэн таран хийсэн цаг хугацаа эцэстээ Жоныг гарцаагүй
байдалд оруулжээ, түүний зүрх сэтгэл цаашид тэсвэрлэсэнгүй. Тэрээр эхнэртээ
үнэнээ хэлэх ёстой гэдгээ мэдэж байлаа.
“Энэ бүхэн надад үнэхээр гэнэтийн зочирол байсан. Түүний хувьд ийм зүйл асуудал болж байсан гэж
би огтхон ч таамаглаагүй” Шелли хэлжээ. Энэхүү гэнэтийн зочиролын дараа зүрх
сэтгэл нь шархалж эхлэжээ. ‘миний бодит гэж бодож явсан бүхэн үхмэл санагдсан.
Энэ бүхнээс өмнө бидний мэдэрч байсан бүхэн хий хоосон зүйл мэт… би худал зүйлд
итгэж байсан юм шиг, би түүнийг огт танихаа больсон юм шиг, түүний миний талаар
мэдэрч байсан бүхэн худал хуурмаг байсан юм шиг санагдсан.’
Somebody’s Daughter: A Journey to Freedom from Pornography.
(хэн нэгний охин: порнографикийн донгоос чөлөөлөгдсөн нь) хэмээх баримтад
кинонд Жон Шелли хоёр өөр өөрсдийн түүхээ хуваалцжээ. Харамсалтай нь тэр
хоёрын гэр бүл порнографикаас болж бараг л сүйрэх шахсан бөгөөд энэхүү донтолт
нь өнөө нэлээд түгээмэл болсон юм. 2002 онд Америкийн Гэр бүлийн хуульчдийн
Академийн уулзалтанд дээр гэр бүлийн цуцлалтаар мэргэшсэн хуульчдийн хэлсэнээр
тэдний ажилсан бүх кейсийн 56 хувьд нь гэр бүл цуцлагчдын аль нэг нь
порнографик вэбсайтийг донтон үздэг болох нь тогтоогджээ.
Эхнэрүүд хоцрогдолоосоо гарах шаардлагатай юу?
Уитэрспоон Институт дээр доктор Жилл Маннинг эхнэрүүдэд
хүрдэг порнографийн нөлөөлөлийн талаар илтгэл тавихдаа, ‘энэ бүхэнийг олж мэдэх
нь миний хувьд сэтгэл өвтгөм зовоосон зүйл байлаа. Бусдад нүд үзүүрлэгдсэн тэр
эмэгтэйчүүдийг хүмүүс их сүртэй, бүдүүлэг, ухвар мөчид, идэвхигүй эмэгтэйчүүд
гэж боддог тийм буруу үзэл бодолтой би олон удаа тулгарч байлаа. Нөхөр нь
зүгээр нэг юм хараа л биз өөр яасан юм, илүү боловсормоор юм, гэх сэтгэлгээ их
байдаг’ гэж ярьжээ.
Үнэхээр ч зарим эмэгтэйчүүд их ‘боловсорсон’ байдаг. Эмэгтэй хүн бүр нөхрөө порно үзэж байгааг
сөрөг зүйл гэж харахдаггүй. Арканзасын Их Сургуулийн сэтгэлзүйн факултетийн Ана
Бриж өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн олон эмэгтэйчүүд нөхрийнхөө порно үзэж
байгааг зөвтгөдөг гэж дүгнэжээ. ‘Эрчүүд бүгд л үздэг’,’ямар өөр хүнтэй явалдаж
байгаа биш’, ‘хүссэн үедээ үргэлж надруу ирэхгүй байх нь амар юм биш үү’ гэх
мэт зүйлийг тэд хэлдэг ажээ.
Бриж ийм
хандлагуудыг хүн өөрийн хийж үйлдэж байгаа аливаа зүйлийг энгийн бөгөөд эрүүл
гэж өөртөө итгүүлэхийг оролддог өөрийгөө зөвтгөх үнэмшил юм гэж дүгнэжээ. Ийм
үнэмшилийг порнографи хамгийн их хэмжээгээр сурталдан, өөхшүүлж байдаг нь
гайхалтай. Ил задгай сексийг үзүүлсэн мэдээлэлээр бөмбөгдүүлсний дараа бид
‘хөвгүүд л бол хөвгүүд шүү дээ’ гэсэн сэтгэгдэлтэй болоход илүү амархан байдаг.
Нөхөр нь порно
үзэхэд эмэгтэй хүн хэрхэн хүлээн авдаг вэ гэдэг нь тухайн эмэгтэй хүн хүмүүсийн
хоорондох харилцаа болон бэлгийн харилцааг чухам яаж харж байгаагаас
шалтгаалдаг. Тиймээс бүгдээрээ ганц хором хэрэв бид огт порногүй нийгэмд
амьдарч байсан бол ямар байх байсан бол гэж бодож үзэх хэрэгтэй. Хэрэв эрчүүд
photoshop-дсон зурагнууд, ухаалаг монтажилсан видеонууд, томруулсан хөх болон
эмэгтэй хүнийг ороо нь орсон нохой шиг дүрсэлсэн зурагнууд гэх мэт хийсвэр
төсөөлөлийн дүр зургаар хараагаа саармагжуулаагүй бол ямар байх байсан бол? Харин
үүний оронд порнографийн тэднээс хулгайлж байгаа бүхэнд анхаарлаа эргүүлэн
тавих үед юу болох бол? Сэтгэлийн зовлонд унасан байгаа тэр эхнэрүүдийг хэт
хуучинсаг гэж цоллохоосоо өмнө нуугдсан бүхнийг ил гарган харж гэргий хүнийхээ
хувьд эр нөхрөөсөө хүртэх ёстойгоо
нэгэнт алдсаныхаа төлөө гашуудан байгааг нь ойлгох хэрэгтэй. Тэд эр нөхрөөсөөл
янаг дотны байдлыг мэдрэх эрхтэй.
үргэлжлэл бий... энд дар.
Англи эхийг нь эндээс олж уншаарай.
http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/
No comments:
Post a Comment