Passion 2011 чуулган дээр нэрт зохиолч, пастор Жон Паиперын
заасан сургаалын хэсгээс орчуулж тавья гэж бодлоо.
Passion 2011 чуулганы сэтгэл догдлуулсан, хүчирхэг магтаал
хүндэтгэлийн /тэдний магтаал хүндэтгэлийг
мөргөл гэж хэлэхэд дэндүү жулддаг юм л даа./ дараа Жон Паипер сургаал номлолоо эхэлсэн
юм.
… хамгийн гол асуудал бол та үнэхээр Есүсийг яг энд сая
дуулсан шигээ өргөмжлөн хүндлэхийг өөр юутай ч зүйрлэмгүй амин голынхоо хүсэл
болгох хэрэгтэй гэдэгтээ итгэдэг үү үгүй үү? гэдэгт оршиж байгаа юм шүү дээ.
Хамгийн гол зүйл ердөө л энэ. Бүх зүйлийн ёроол, суурь нь энэ. Тиймээс би энэ
тухай л яримаар байна. Яагаад гэвэл олон зуун сая хүмүүс тэгж итгэдэггүй.
Энд та бүхэн сэтгэлийн хөдлөлдөө автан хөөрцгөөх боловч
эндээс гараад явахдаа л өөрийгөө өөрийнхөө бурхан болгон шүтэж байдаг. Хүний
төрөлхи гэмт чанарт тааламжтай санагдах зүйл энд дүүрэн л байна ш дээ. Энэ
бүхнээс зөвхөн Христэд итгэгчид л таашаал авдаггүй.
Энэ бүхэн миний хувьд яагаад тийм чухал байгааг би танд
хэлж өгье. Яагаад гэвэл сая сая хүмүүс өөрсдийгөө Христэд итгэгч гэж бодон
өөрсдийгөө аврагдсан, гэм нь уучлагдсан, мөнхийн улсад орох болно гэж
боддоцгоодог. Гэвч үнэндээ тийм биш байдаг.
Тэдний Христэд итгэх итгэлийн тухай үзэл бодол нь тэднээс
эдгээр чухал асуултуудыг асуудаггүй учраас л тэд ийм буруу ойлголтой байдаг.
Тэд бүх зүйлийнхээ суурийг харж, амьдралынхаа уг үндэсийг
ухан өөрийгөө шүтсэн, өөрийгөө л бодсон мөн чанараа тасдаж хаяаад оронд нь
шинээр үндэс суурь тавьж өөрийнхөө баяр хөөр, аз жаргалынхаа шалтгааныг
өөрчилнө гэдэг нь жинхэнэ шинээр төрөлт юм гэж боддоггүй. Харин үүний оронд тэд
Хуучин хүнийхээ, Христийг үл ойшоодог байсан үедээ авч чадаагүй хуучин дур
хүслээ Есүс дээр ирээд авч болох юм байна гэж боддог. Энэ бол аврал биш.
Та баян болохыг хүсдэг. Одоо та баян болох гэж өөртөө түшиглэхийн
оронд эд баялагынхаа төлөө Есүст найддаг болсон. Таны бодлоор үүнийг л итгэл
гэдэг бас аврал гэдэг.
Та өөрийгөө эсвэл магадгүй ээжийгээ эрүүл байгаасай гэж
хүсдэг. Тэгээд би одоо эмч нарт найдахаа болиод эрүүл мэндийнхээ төлөө Есүст
итгэдэг болохоор шийдээд үүнийгээ Христэд итгэгч болно гэж бодоод байдаг гэтэл
тийм биш.
Эсвэл та мөнхийн зовлонгоос зугтах арга хайж байдаг. Хэн ч мөнхийн зовлонд орохыг хүсэхгүй Христэд
үл итгэгч дахин төрөөгүй хүн хүртэл Мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй, хэн ч
мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй. Мөнхийн зовлонд орохыг хүсдэггүй болохын тулд
аврагдсан байх албагүй. Мөнхийн зовлонд
орохыг хүсэгүй байгаа чинь таныг аврагдсан гэсэн үг биш. “Есүсээ би мөнхийн цаг
хугацааны турш тамлал эдлэхийг хүсэхгүй байна надыг нэг аргалаадахаач” гэсэн
хандлага чинь Христэд итгэх итгэл огт биш ээ. Бүх дэлхий үүнийг л хүсдэг шүү
дээ. Энэ бүх хүсэл чинь таны үндэс суурь
өөрчлөгдсөн гэсэн үг биш.
Эсвэл хүмүүс амар тайван байхын тулд, аз жаргалтай гэр бүл
болохын тулд, буруутгал мэдрэхгүй байхын тулд Есүст итгэдэг. Хэн ч буруутгалыг
хүсэхгүй. Хэн ч зовлон дүүрэн гэр бүлийг
хүсэхгүй. Энэ дэлхийн хүн бүр, Есүсийг үл ойшоогч, дахин төрөөгүй хүмүүс ч
гэсэн муу зүйлүүдийг хүсдэггүй харин сайн сайхныг хүсдэг. Тиймээс эа зөвхөн тэр
бүхнийг авах эх үүсвэрээ солин Есүс болгосон бөгөөд энэ бүхэн чинь яг л адил
хоол хийлгэх гэж өөр тогооч авсанаас ялгаагүй зүйл. Хуучин ачаагаа хуучин зочид
буудалдаа оруулахаар шинэ ачаа зөөгч авч байна гэсэн үг.
Таны шийдвэр гаргасан шалтгаан, үндэс суурь чинь огт
өөрчлөгдсөнгүй. Энэ бол шинээр төрөх явдал огт биш, энэ бол Аврал ч биш.
Шинээр төрнө гэдэг бол Ариун Сүнс таны амьдралд орж ирэн таны уг үндэс, суурь руу чинь ороод аз жаргал
гэж боддог байсан хуучин суурийг чинь устган үгүй болгож оронд нь шинэ суурь
цутгаад, Түүний мөнхийн амийн булаг чиний дотроос, жинхэнэ аз жаргал чинь,
чиний дотроос ундран гарна. Таны амьдралын бүх аз жаргалыг тасдан хаясан ч
хамгийн ёроолд нь үлдэх үндэс суурь чинь Есүсийг огт мэдэхгүй хүмүүсийнхээс огт
өөр байх болно.
Би үүнийг нэг зүйлээр зүйрлэн хэлж өгье. Хүн өөрийгөө
шинээр төрсөн эсэхээ хэрхэн мэдэж болох вэ гэдгийг үүгээр харж болно.
Та юу гэж залбирдаг вэ? Та Есүс бидэнд зааж өгсөний адил
залбирдаг уу? Эсвэл та Есүсийг огт мэдэхгүй хүмүүс шиг л залбирдаг уу?
Надыг ажилтай болоход минь туслаач, эхнэр авахад минь
туслаач, эрүүл байхад минь туслаач, буруутгал мэдрэхгүй байхад минь туслаач,
хүмүүст сайн хандахад минь туслаач гэх зэргээр Есүсийг огт мэдэхгүй хүмүүс
залбирдаг. Энэ дэлхийн бүх л хүмүүсийн хүсдэг тэр л зүйлүүдийг Ертөнцийн
Эзэнээс авах гэж залбирч байгаа бол танд бусдаас ялгарах зүйл огт алга гэсэн үг. Гэтэл Есүс юу гэж
залбирсан бэ?
Түүний залбиралд хамгийн нэгдүгээрт Таны нэр ариунаар
дуурсагдаг гэжээ. Христэд итгэдэгүй ямар ч хүн ингэж залбирдаггүй. Христэд үнэн
сэтгэлээсээ итгээгүй хүн хэзээ ч Их Эзэн рүү хандан миний амьдралын хамгийн гол
чин хүсэл бол Та минь л алдаршиж та л хамгаас эрхэм өндөрт залрах болтугай л
гэж хүсдэг. Энэ бол миний залбирах нэг номерын залбирал гэж хэлж чадахгүй.
Хоёрдугаарт, Таны хаанчлал ирэх болтугай. Таны хаанчлал манай хотод манай
сургуульд ирээсэй гэдэг залбирал. Христэд итгэдэггүй хүн хэзээ ч ингэж залбирч
чадахгүй. Дутуу хагас Христэд итгэгч ч
гэсэн Ертөнцийн Эзэнд хандаад миний амьдралын хоёрдах чухал хүсэл бол таны хаанчлал
миний амьдрал, миний гэр бүл, энэ сургуульд, дэлхийн эргэн тойронд бүрэн
утгаараа хэрэгжих юм шүү гэж хэлж чаддахгүй.
Мөн Таны хүсэл биелэгдэх болтугай гэж хэн залбирч чадах вэ?
Яг тэнгэрт Ер бусын элч нар таны хүслийг биелүүдэг шиг тийм их хүч чадлаар,
тийм их шулуун сэтгэлээр таны хүслийг биелүүлэхийг би хүснэ гэж итгэдэгүй хүн
залбирч чадна гэж үү?
Та бодоод үздээ эдгээр 6 залбирлаас 1 нь л Есүсийг огт
мэдэхгүй хүний хувьд таалагдах гуйлт байдаг. Тэр нь “Бидэнд өдөр бүрийн минь
талхыг өгөөч” гэсэн залбирал юм. Үүнд буруу зүйл байхгүй. Хорвоогийн хүмүүний
хүсдэг зүйлийг хүсэх буруу биш ээ. Бид бүгд л хүмүүс. Гэвч бидний залбиран
гуйдаг 6 гуйлтаас 5 нь Христийг үл ойшоогч хүмүүсийн хувь огт таашаадаггүй зүйл
байдаг гээд бодоод үзээч.
Тиймээс шинээр төрнө гэдэг нь бүхий л зүрх сэтгэлийнхээ чин
хүслийг үндсээр нь өөрчлүүлж миний аз жаргалын хамгийн өндөр оргилоос хамгийн
доод суурь хүртэлээ бүхлээрээ өөрчлөгдөхийг хэлээд байгаа юм аа.