Нэгэнт алдсан хүн яах ёстой вэ?
Жон Мандевил бусад эрчүүдэд зөвлөн хэлэхдээ “дэлгэцэн
дээрх хэдэн пиксэлийн төлөө бүх зүйлээ золиос болгон өргөөд бууж өгөх үү эсвэл
хажууд чинь суугаа жинхэнэ эмэгтэй, бодит амьдралын гоо үзэсгэлэнгийн төлөө
өөрийгөө зориулах уу? Гэдгээ л сонгох хэрэгтэй болдог” Тэрээр гэргий Шелли
рүүгээ хараад “бид хамтдаа энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй байдаг.”
Ийм шийдвэрийг гаргахын тулд эрчүүд хаанаас эхлэх
хэрэгтэй вэ?
Хариуцлагаа өөрөө хүлээн ав. Эрчүүд ихэвчлэн эхнэрээ
хангалттай анхаарал тавьдаггүй гэж буруутгадаг. Мэдээж анхаарал халамж
тавьдаггүй эхнэр эрэгтэй хүн бүрийн хувьд хэцүү шүү дээ. Гэвч ийм шалтага хэлэн
өөртөө хийсвэр садар самуун байдлыг зөвшөөрөх нь үнэндээ хулчигаруудын л хэрэг.
Зөвлөгч Жое Даллас “халамж анхаарал тавьдаггүй, дээрэнгүй эхнэрүүд тэр
байдлынхаа төлөө буруутай боловч нөхрийнхөө гэмийн төлөө буруутан болох ёсгүй.
Ямар ч эмэгтэй хичнээн харгис байсан ч гэсэн нөхрөө завхайруулах хүчгүй.
Тиймээс хэрэв эмэгтэй хүн гэмтэй бол энэ нь түүний л гэм гэхдээ нөхрийнх нь
гэмийг түүнд тохоох хэрэггүй” гэж бичжээ.
Эрчүүд ийм шалтагийг хэлэхдээ ихэвчлэн морьнийхоо өмнө
тэрэгээ хөллөхтэй адил зүйл хийж байгаа юм. Магадгүй тэр эрчүүдийн өөрсдийнх нь
жинхэнэ хайрыг эхлүүлэн эхнэртээ эдлүүлээгүй нь эхнэрийг нь нөхрөө
халамжилдаггүй анхаардаггүй болгосон байх нь элбэг байдаг. Мэдээж зарим тохиолдолд
тэд мэргэжлийн зөвлөгөө ч авах хэрэгтэй байдаг байх.
Зөвхөн ярих хангалтгүй. Every Man’s Battle ‘Эрэгтэй
хүн бүрийн тэмцэл’ номын зохиолч Фред Стоекэр “таны гэр бүлд ‘итгэл’ гэж чухам
юу вэ гэдгийг тодорхойлоход эхнэрийнхээ оролцох эрхийг бүрэн хангах ёстой.”
Таны эхнэрт таниас юу хэрэгтэй вэ? Түүнид зүгээр нэг уучлалаас ч илүү зүйл
хэрэгтэй. өөрийгөө өөрчлөхийн тулд бүх зүйлийг хийж байгааг чинь харах хэрэгцээ
түүнд байгаа. Өөрөөс чинь чухам юу харахыг хүсэж байгааг түүнээс асуу. Тэгвэл
итгэлцэл эргээд бий болж эхлэдэг.
Тэвчээртэй бай. Порнод татагдсан сонирхол, түүнээс
гарах гэж хичээж байгаа зүтгэлийг чинь эхнэр чинь бүрэн ойлгохгүй байж болно
гэдгийг санаарай. Ялангуяа таны асуудлыг сонсоод удаагүй байгаа бол эхнэр тань
маш их эргэзлээ, сэтгэлийн шарх эдлэж байгаа. Өөрийгөө порногоос бүрэн татаж
авахын тулд таньд тэвчээр хэрэгтэй байгаа шиг эхнэртээ мөн тэвчээртэй
хандаарай. Эхнэртээ зүй ёсоор эдлэж байгаа сэтгэлийн шархаа илэрхийлэхийг
зөвшөөрөөрэй.
Хэн нэгний өмнө нээлтэй бай. Орчин үеийн нэрт
сэтгэлзүйч Алвин Күүпэрийн үзэж байгаагаар хүмүүсийг порнод татагдахад гурван
хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Үүнд: Accessibility-бэлэн байдал, Affordability-хямд
үнэ, Anonymity-нэрийн нууцлал гурав багтана. Тэрээр үүнийг “Гурвалсан А-гийн
хөдөлгүүр” /Triple A Engine/ гэж нэрлэсэн байна. Яг л гурван хөлтэй сандал шиг
нэг хөлийг нь хугалвал бүхлээрээ нуран унах жамтай.
Нэрийн нууцлал нь хугалахад хамгийн амархан нь ажээ.
Интэрнэтийн хэрэглээгээ нууц байдлыг бүрэн үгүй болгох нь уруу татлагын ихэнхи
хэсгийг үгүй болголлоо гэсэн үг. Бид үүнийг бусдын өмнө нээлттэй байх байдлаар
хэрэгжүүлж болно. Интэрнэтийн орчинд хаагуур явж юу үзэж байгаагаа итгэл даах
хүнд нээлттэй байлгаж үүгээрээ ариун байх үүргээ гүйцэтгэх тусламж авах
хэрэгтэй. Интернетээ бусдад нээлтэй болгодог програм
ашиглах нь танд ашигтай байх болно.
Жинхэнэ дотно байдлыг өөрийн эцсийн зорилго болго.
Таны гол зорилго “порно үзэхээ болих” төдий зүйл биш ээ. Мэдээж тэр чинь сайн
зүйл мөн боловч зүгээр нэг хоосон орон зай л үлдээх болно. Порнографиар олж
мэдрэх гэж хичээсэн тэр л зүйл маань бидний гүн зүрхэндээ хайж байгаа зүйл юм
шүү дээ. Тэр бол хэн нэгэнтэй дотно байдлыг бий болгох хүсэл эрмэлзэл юм.
Эрчүүд гэрлэлтээсээ ийм л зүйлийг эрж хайн тэмцэх ёстой.
Англи эхийг нь эндээс олж уншаарай.
http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/