YES, орчуулчихлаа.
Би дуу орчуулах нь дуу зохиохоос амархан гэж мэднэ л дээ. Гэхдээ миний хувьд дуу орчуулах нь Ертөнцийн Эзэний тухай үнэнийг өөрийнхөөрөө илэрхийлэхэд минь тусладаг юм. ингээд Hillsong-ны 2008 оны конференц дээр хит болсон энэ агуу дууг орчууллаа.
Дуутай холбоотой түүх: Дууг гоцлон дуулсан Jill McCloghry гэдэг энэ эмэгтэй /Видеон дээрээ ороолтгүй байгаа эмэгтэй нь шүү/албомны бичлэгт орохоосоо 10-12 хоногийн өмнө Max гэдэг анхны хүүгээ дутуу төрүүлээд нэг хоногийн дараа алдсан юм. Тэр үед түүнд юун албомын бичлэг энэ тэр бодогдохтой мантай байжээ. Нэгэнт нэр нь энэ албомд дуулах хүмүүсийн жагсаалтанд орсон байсан тул ямар ч л байсан дуулах болж. Бэлтгэлийн үеээр тэрээр урд мэдэрдэг байсан Ертөнцийн Эзэний оршихуйг огт мэдэрхгүй байсан бөгөөд түүний хувьд нөгөө дотны танил Их Эзэн нь харагдахгүй байжээ.Харин ямар ч л байсан дуулсаар байя гэж шийдсэн тэрээр албомын бичлэгийн эхний өдөр Ертөнцийн Эзэнийхээ танил оршихуйг мэдэрсэнээ ярьж байсан. Тэр хэлэхдээ "Урд нь магтаал өргөн дуулахад нөмрөн авдаг байсан Тэр л Эзэн нь энд байсан..." гээд "Тэр миний амьдралд тохиолдсон бүхнээс том Ертөнцийн Эзэн хэвээрээ ш дээ " гэж ярьж байсан.
1 comment:
ene duutai holbootoi tuuh ni uneheer gaihaltai ymaa. youtube-r yriltslagiig ni harsan.
Post a Comment