Friday, February 6, 2009

Баярлан хөөрөх цаг.

Одоо миний амьдралын баярлан хөөрөх цаг болж байна. Ертөнцийн Эзэнд бүх алдар хүндэтгэл өргөгдөх болтугай.

Шинэ лаптопоо аваад бараг сар болох гэж байна. (энэ хугацаанд тэмдэглэл нийтлээгүйг минь байнгийн уншигч та нар минь уучлаарай.) асар их ажилтай байлаа.

Гуравдугаар сард эхнэр бид хоёр сүмийнхээ зарим удирдагч нартайгаа Сингапурт болох З-12 ын олон улсын чуулганд явах гэж байгаа. Их Эзэний маань хүсэл, алсын хараа бидний зүрх сэтгэлийг дүрэлзүүлэн шатаана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Христийн нөхөрлөлийн итгэгчдээ биднийг эргэж ирэхэд бэлэн байгаарай. Их Эзэний агуу их ажил эхлэлээ шүү.

Миний баярлан хөөрч байгаа нэг шалтгаан бол энэ чуулганд явах зардал маань бүрэн бүтсэнд явдал юм. Бид хоёр он эхлэхэд ямарч мөнгөгүй байсан юм л даа. Тэгээд би энд тэндээс орчуулгын материал олон мөнгөөр орчуулга хийж эхлэсэн. Үнэхээр их ажилласан. Өдөрт 12-15 цаг нам сууж байгаад л орчуулж гарсан даа.

Миний эхнэр надад туслан гэр орон үр хүүхдүүдээ сайн халамжилж хажуугаар нь бас төлбөртэй англи хэл заагаад болгож л байсан юм.

Их Эзэн маань энэ их хичээл зүтгэлийг маань үнэлсэн гэдэг гарцаагүй. Америкт байдаг найз, ах дүүс нараас маань бидний Сингапур явах аялалд зориулан санхүүгийн дэмжлэг өгсөөр байна. Одоо бол шаардлагатай хэмжээний санхүү боссон. Гайхалтай шүү.
Би хөдөлмөрт дуртай.

Мэдээж яаж их ажилласан ч 2 сар гаруйхан хугацаанд тэр их мөнгийг босгох боломжгүй байсан юм. Гэхдээ хэрэв би үнэхээр их хөдөлмөрлөвөл Их Эзэн маань амжилт өгөх болно гэж мэдэж байлаа.

Өөр нэг баярлах зүйл бол Мел бид хоёр Сингапурт Засаглал 12 чуулганд суугаад дараа нь Азийн пастор удирдагч нарын чуулганд Ганболд Шейка нартай хамт суух урилга Лоренц Конг пастораас авсан.

Үүнээс гоё зүйл бол Мел бид хоёр дараа нь Сингапураас Малайзаар дамжин аялаж амарч зугаалах боломжтой байгаа. Бид хоёрын удаан хүлээсэн амралт-аялал биелэлээ олох нь ээ.

Ертөнцийн Эзэнд талархъя.

Үнэхээр "no pc time" энэ тэр гэж гурайтаж байсан үеийг бодоход одоо Их Эзэндээ талархан орилмоор сайхан үе ирсэн байгаа биз.

Тандаа үргэлж л үнэнч байх юмсан.

3 comments:

Victory said...

bayr hurgey aa goy ymaa God iveej baigaag harah tuuntei hamt alhaj bga tani baharhaj bna ushuu iluug haruulaarai ene delhiin humuust JESUS iin enerel hair naidvar ... love nice hehehehe go to singa

Anonymous said...

Tanii bayr huur, tanas durelzeh zurh setgeliin gal chin namaig bas hudulgudgiin... Tanii UNUUDRUUS God uurd munkh aldarshih boltugai...

Anonymous said...

Tanii bayr huur tanas durelzeh erch huchin gal namaig bas hudulgudgiin.uram ugdug shuu..
Tanii UNUUDRUUS bolj Ih Ezeniig olon, asar olon humuus tanij medeh bolno.. God bless you more and more...