Tuesday, November 29, 2011

Би Нэгэн Эр Хүнийг Харлаа.

Би нэгэн эр хүнийг харлаа.
Гаднаас нь харахад онцлох зүйлгүй тэр хүнийг танихын тулд хангалттай удаан хангалттай гүнзгий ажиглалаа. Чулуу шиг хатуу чанар түүнд байна аа. Гэхдээ бүр ган мэт хатуугаараа байна. Ил харагдахгүй боловч энэ чанар нь түүний энгийн байдлаас нь харагдах ажээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд үнэт зүйлээ олсон болохоор, тэр үнэт зүйл нь үнэн хайр, үнэнч чанар учраас түүний чулуу мэт хатуу чанар нь ил биш харин далд байдаг.

Төгс биш энгийн тэр эрийг би харлаа. Алдаж онодогтоо түүнд эр хүн гэдгээ харуулах боломж олдог. Учир нь гаргасан алдаа нь түүнийг үнэ цэнэ дээрээ үргэлжлүүлэн алхахыг нь хориглож чадахгүй. Тэр эр хүн бууж өгдөггүй ажээ. Хэн ч харсан сэхэхээргүй гүн уналтаас тэр хүн босоод эргэж харан амьдралаа нэг тунгааж үзээд өмнө нь өчүүхэн бага боломж үлдсэн ч түүнийгээ аврах гэж үргэлжлүүлэн тэмцдэг тийм эр хүнийг би харлаа. Гаргасан алдаа нь хүний буруугаас биш өөрийнх нь буруугаас болсныг эргэлзээгүй мэддэгтээ тэр амьдралаа өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Гэвч би нэгэн арчаагүй эрийг харлаа.
Түүнийг харахад л тэнэгэр сайхан эр. Өөрт нь байгаа бүхэн нь л өчүүхэн тийм л үнэ цэнэ. Ямар харагдаж яаж аяглах нь түүний гол зорилго. Хорвоогийн бүх зүйл түүний төлөө л байдаг гэж тэд боддог учраас учирсан зовлон бэрхшээл бүхнийг өөрийг нь хохироох гэж байгаа дайрлга гэж андуурна. Яг л тэр мөчдөө тэр бүх хорвоогийн хатуу хүтүүгийн хохирогч болдог. Хохирогч хүн өрөвдмөөр байдаг. Хохирогч хүн бусдын алдааны золиос байдаг тул амьдралыг өөрчлөх агуу хүч өөрсдийнх нь сонголт, шийдвэрүүд дээр байдгийг харах сөхөөгүй байдаг.
Эхнэрээ зоддог, элгэ барьдаг, эмэгтэйчүүдийг хүн гэдгийг нь харах нүдгүй байж нүцгэн биеийг нь дур хүслийнхээ бай болгож явдаг арчаагүй эрийг би харлаа.
Хальт харахад эрэгтэй дүртэй боловч харин дотор нь эр хүн байхгүй хөндий хоосон сүгнүүдийг би зөндөө олныг харлаа.
Би өөрийгөө харлаа.
Жинхэнэ эр хүн бол үнэн хайр, үнэнч чанар дээрээ хатуу зогсохийн тулд өдөр бүрийг тэмцэн өнгөрөөдөг юм байна. Тиймээс би эр хүн болох гэж зүтгэлгүйгээр, эр хүн байх нь чухал ажээ. Амь амьдрал нь зөвхөн өөрийг нь тойрон эргэлддэг арчаагүй тийм эр байх нь хэн бүхнээс тийм ч алслагдсан зүйл биш болохыг ойлголоо. Учир нь жинхэнэ эр хүн болон арчаагүй нэгний хоорондын ялгааг нэг л зүйл тогтоодог ажээ. Алхам бүрдээ ачаагаа үүрч, алдаагаа ухаарч, сонголт шийдвэрүүдээ хувийн хүслээрээ гаргадгүй байх нь л тэднийг хооронд нь заагладаг ажээ.
Тэгээд дараа нь би таныг харлаа... Би юу харсан бол?

4 comments:

zochin said...

би аль эр хүн нь болох болоо аэж өөрөөсөө асууж сууна.

Anonymous said...

Being a great man comes at a great cost sometimes but you do it wonderfully. I thank God for the day I married you. I am forever in your corner and on your side. I love you, Mel

JESUS is my LORD said...

Yu harsan gj

Anonymous said...

Эмэгтэй хүн ч гэсэн адилхан аль аль л нь байгаа... Манай эсийн бүлгийн охидуудын дунд нэг ийм яриа байдаг юм. "Итгэл дотроо эр хүн шиг бай" гэсэн. Тиймээ би ч гэсэн тэнхээтэй итгэгч байхыг хүсдэг. Яагаав ер нь ах нар уйлаж байгаа дүүгээ хараад эр хүн шиг байлдаа гэж хэлдэг шдээ. Энэ үг нь эрэгтэйлэг бай гэхээсээ илүү... унасан ч өвдөгөө гөвөөд цаашаагаа алхах сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулдаг юм шиг/ уйлаад суух нь юуг өөрчлөхгүй/."Эр хүн шиг бай" гэсэн үг /хүн шиг хүн байхын/ хамгийн хураангуй утга нь юм болов уу. Тэгэхлээр Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай энэ өнгө мөнгөний ертөнц дээр Хүн хүнээрээ үлдэж тэр тусмаа Бурханы хэн байгаасаа гэж хүссэн тэр хүн нь байх нь ямар гайхамшигтай утга Учиртай, ялалттай амьдар вэ! Мөнгөнтуул