Thursday, October 10, 2013

Та үгүй гэж хэлэхдээ л тэр бүсгүйд найдвар өгнө.


Таны зүрх сэтгэлийн угт хөөрхийлэлтэй нэгнийг хамгаалах, буруу бүхний засах гүн хүсэл оршиж байдаг. Гэвч та өөрөө ч мэдэлгүйгээр бусдыг хохироож байгаа юм биш биз! Хэрэв тийм бол та хэнийг хэрхэн хохироож буйгаа мэдэхийг хүсэх үү?

Дэлхий даяар өдөр бүр бидний нүднээс далдуур ёрын муу нэгэн үйл хэрэгжсээр... Эмэгтэйчүүд хүүхдүүд мөнгөтэй хүмүүсийн бузар хүсэл тачаалалын боолчлолд зовсоор...

Гэгээхэн зүрх сэтгэлүүд нь хүний зэргээс хасагдаж, үнэт эрх чөлөө нь бусдад худалдагдаж, халуун амь нас нь золиос болон үрэгдсээр...

Ийм бусармаг явдал түүхэнд урд хожид ингэж ихээр дэлгэрч байсангүй. Давшгүй өндөр уул мэт санагдах ийм их харанхуйн эсрэг эгэл нэгэн хүн та юу ч хийж чадах билээ.

Гэвч тулаан хэдийн таны дэргэд хүрээд ирсэн юм биш биз? Өдгөө гэрт чинь ороод ирчихсэн ялалтаа тунхаглаж байвал яана?

Бэлгийн боолчлолыг тэжээж байдаг чухам тэр л бузар зүйл таныг урд шөнө зугаацуулсан юм биш биз?

Порнографи. Сая сая хүний амь, амьдралыг гутаан бузарлаж, устган сүйрүүлдэг хүний наймаа гэгч ёрын муу үйлдвэрлэлийн орох хаалга нь порнографи юм.

Урд чинь дэлгээтэй байгаа зураг, дэлгэцэнд дээрх бүсгүйчүүд амьгүй, зүрх сэтгэлгүй зүйл бишээ.

Зориглон босоод тэднийг хамгаалаач, бууж өгөхөөс татгалзан тэдэнд найдвар өгөөч. Өнгөрсөн бүхэн ард хоцорсон, хэн ч таныг өнгөрсөнөөр чинь одоо буруутган шүүж, ичээн, доромжлохгүй. Өөрийн байр суурийг хамгаалах зүрх сэтгэлийн дуудлага тань байна. Уруу татлагатай нүүр тулахдаа таны өчүүхэн зугаа цэнгэлээс ч үнэтэй зүйл яригдаж байна гэдгийг мэдээч.

Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа тэднийг хамгаалахаар босооч. Эр хүн шиг байгаач. Хэзээ ч давахгүй гэсэн зураасаа тодоос тод зураач.
Таны үгүй гэж хэлэх чинь дөнгөж эхлэл. Өөрчлөлт хийж чадах эсэх чинь эргэлзээтэй байж ч болох юм? Гэвч бүх агуу өөрчлөлтүүд жижиг зүйлээр л хийддэггийг сана.

Та порнод үгүй гэж хэлэхдээ л тэр охидод найдвар авчирна.

Thursday, October 3, 2013

Порно үздэг нөхрүүдтэй шулуухан ярихад... 4 хэсэг



Нэгэнт алдсан хүн яах ёстой вэ?

Жон Мандевил бусад эрчүүдэд зөвлөн хэлэхдээ “дэлгэцэн дээрх хэдэн пиксэлийн төлөө бүх зүйлээ золиос болгон өргөөд бууж өгөх үү эсвэл хажууд чинь суугаа жинхэнэ эмэгтэй, бодит амьдралын гоо үзэсгэлэнгийн төлөө өөрийгөө зориулах уу? Гэдгээ л сонгох хэрэгтэй болдог” Тэрээр гэргий Шелли рүүгээ хараад “бид хамтдаа энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй байдаг.”

Ийм шийдвэрийг гаргахын тулд эрчүүд хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Хариуцлагаа өөрөө хүлээн ав. Эрчүүд ихэвчлэн эхнэрээ хангалттай анхаарал тавьдаггүй гэж буруутгадаг. Мэдээж анхаарал халамж тавьдаггүй эхнэр эрэгтэй хүн бүрийн хувьд хэцүү шүү дээ. Гэвч ийм шалтага хэлэн өөртөө хийсвэр садар самуун байдлыг зөвшөөрөх нь үнэндээ хулчигаруудын л хэрэг. Зөвлөгч Жое Даллас “халамж анхаарал тавьдаггүй, дээрэнгүй эхнэрүүд тэр байдлынхаа төлөө буруутай боловч нөхрийнхөө гэмийн төлөө буруутан болох ёсгүй. Ямар ч эмэгтэй хичнээн харгис байсан ч гэсэн нөхрөө завхайруулах хүчгүй. Тиймээс хэрэв эмэгтэй хүн гэмтэй бол энэ нь түүний л гэм гэхдээ нөхрийнх нь гэмийг түүнд тохоох хэрэггүй” гэж бичжээ.

Эрчүүд ийм шалтагийг хэлэхдээ ихэвчлэн морьнийхоо өмнө тэрэгээ хөллөхтэй адил зүйл хийж байгаа юм. Магадгүй тэр эрчүүдийн өөрсдийнх нь жинхэнэ хайрыг эхлүүлэн эхнэртээ эдлүүлээгүй нь эхнэрийг нь нөхрөө халамжилдаггүй анхаардаггүй болгосон байх нь элбэг байдаг. Мэдээж зарим тохиолдолд тэд мэргэжлийн зөвлөгөө ч авах хэрэгтэй байдаг байх.

Зөвхөн ярих хангалтгүй. Every Man’s Battle ‘Эрэгтэй хүн бүрийн тэмцэл’ номын зохиолч Фред Стоекэр “таны гэр бүлд ‘итгэл’ гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлоход эхнэрийнхээ оролцох эрхийг бүрэн хангах ёстой.” Таны эхнэрт таниас юу хэрэгтэй вэ? Түүнид зүгээр нэг уучлалаас ч илүү зүйл хэрэгтэй. өөрийгөө өөрчлөхийн тулд бүх зүйлийг хийж байгааг чинь харах хэрэгцээ түүнд байгаа. Өөрөөс чинь чухам юу харахыг хүсэж байгааг түүнээс асуу. Тэгвэл итгэлцэл эргээд бий болж эхлэдэг.

Тэвчээртэй бай. Порнод татагдсан сонирхол, түүнээс гарах гэж хичээж байгаа зүтгэлийг чинь эхнэр чинь бүрэн ойлгохгүй байж болно гэдгийг санаарай. Ялангуяа таны асуудлыг сонсоод удаагүй байгаа бол эхнэр тань маш их эргэзлээ, сэтгэлийн шарх эдлэж байгаа. Өөрийгөө порногоос бүрэн татаж авахын тулд таньд тэвчээр хэрэгтэй байгаа шиг эхнэртээ мөн тэвчээртэй хандаарай. Эхнэртээ зүй ёсоор эдлэж байгаа сэтгэлийн шархаа илэрхийлэхийг зөвшөөрөөрэй.

Хэн нэгний өмнө нээлтэй бай. Орчин үеийн нэрт сэтгэлзүйч Алвин Күүпэрийн үзэж байгаагаар хүмүүсийг порнод татагдахад гурван хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Үүнд: Accessibility-бэлэн байдал, Affordability-хямд үнэ, Anonymity-нэрийн нууцлал гурав багтана. Тэрээр үүнийг “Гурвалсан А-гийн хөдөлгүүр” /Triple A Engine/ гэж нэрлэсэн байна. Яг л гурван хөлтэй сандал шиг нэг хөлийг нь хугалвал бүхлээрээ нуран унах жамтай.

Нэрийн нууцлал нь хугалахад хамгийн амархан нь ажээ. Интэрнэтийн хэрэглээгээ нууц байдлыг бүрэн үгүй болгох нь уруу татлагын ихэнхи хэсгийг үгүй болголлоо гэсэн үг. Бид үүнийг бусдын өмнө нээлттэй байх байдлаар хэрэгжүүлж болно. Интэрнэтийн орчинд хаагуур явж юу үзэж байгаагаа итгэл даах хүнд нээлттэй байлгаж үүгээрээ ариун байх үүргээ гүйцэтгэх тусламж авах хэрэгтэй. Интернетээ бусдад нээлтэй болгодог програм ашиглах нь танд ашигтай байх болно.

Жинхэнэ дотно байдлыг өөрийн эцсийн зорилго болго. Таны гол зорилго “порно үзэхээ болих” төдий зүйл биш ээ. Мэдээж тэр чинь сайн зүйл мөн боловч зүгээр нэг хоосон орон зай л үлдээх болно. Порнографиар олж мэдрэх гэж хичээсэн тэр л зүйл маань бидний гүн зүрхэндээ хайж байгаа зүйл юм шүү дээ. Тэр бол хэн нэгэнтэй дотно байдлыг бий болгох хүсэл эрмэлзэл юм. Эрчүүд гэрлэлтээсээ ийм л зүйлийг эрж хайн тэмцэх ёстой.

Порнографикт алдсан бүхнээ эргүүлэн авахаар тэмц. Хараалын тойргийг эвдээд хий хоосон хийсвэрлэлд живж байгаа энэ цаг үед жинхэнэ бодит янаг дотно байдлын төлөө зогс. “Тиймээс ч бид зураасаа татацгаасан. Юу ч болсон хамаагүй бид зогсоно. Бидний араас ирж байгаа үеийнхэн бидний бүдэрсэн зүйлдээр гүйгээд л гарах болно” гэж Жон Мандивил хэлжээ.



Англи эхийг нь эндээс олж уншаарай.
http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/

Monday, September 30, 2013

Порно үздэг нөхрүүдтэй шулуухан ярихад... 3 хэсэг



Би түүнд хангалтгүй гэж үү?

  “Чи нөхртөө хангалтгүй болсон ч юм уу түүнд царайлаг санагдахаа больсон, үзэсгэлэнтэй биш болсон гэсэн үг огт биш гэдгээ эмэгтэйчүүд ойлгох хэрэгтэй” гэж Шелли Мандэвил хэлжээ.

  Гэвч үүнийг хэлэх нь хийхээсээ ч илүү хэцүү. Үүнийг харахын тулд энэ сэдвээр бичигдсэн интэрнэтийн нийтлэлүүд, сэтгэгдэлүүдийг харахад л хангалттай. Олон эмэгтэйчүүд нөхрийнхөө порно донтолтонд өөрийгөө буруутай гэж боддог. өөрийнхөө бэлгийн харилцаандаа мааруухан учраас ийм юм боллоо гэж боддог гэнэ. Тэд өөрсдийгөө илүү царайлаг бөгөөд нөхрийнхөө бэлгийн хэрэгцээнд үргэлж бэлэн байсан бол нөхөр нь порно үзэх гэж яарахгүй байсан хэмээн дүгнэдэг. Эмэгтэйчүүд ийм зүйлийн дараа ихэвичлэн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурсан байдаг ажээ.

  Гэвч гэр бүл дэх дотно харилцааг порнографиктай харицуулах нь яг л алим жүрж хоёрыг харицуулахтай адил зүйл. Янаг дотно байхын тулд бүтээгдсэн: порно хэрхэн эрчүүдийн тархийг угаадаг вэ гэсэн ном бичсэн доктор Уилиам Стридэрс “өнөөдөр олны хүртээл болж байгаа шиг ийм их порно материал урд өмнө хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй юм” гэж хэсэн байдаг. 50 инчийн дэлгэцэн дээр бэлгийн ажил хийж байгаа эмэгтэй хүнийг харахад тархи ийм зүйлийг хүлээн авах зохицолдлогоогүй бүтээгдсэн юм. Учир нь 50 инчинй HD дэлгэцний биетэй эмэгтэй гэж огт байдаггүй шүү дээ.

  Зураг дээрээ хамгийн сайхан харагддаг эмэгтэй хүртэл хийсвэрлэлтэй өрсөлдөх боломжгүй гэдгийг өнөөгийн энгийн таблоидууд ч гэрчилнэ. Хэрэв тийм биш байсан бол Тайгер Воодс хэрхэн усны хувцасны загвар өмсөгч эхнэр Элин Нордэгрэнийг араар нь тавих вэ дээ. Мөн Пэтр Күүк эхнэр Кристий Бринклийрүүгээ очихийн оронд 3000 долларыг интэрнэт порнод үрэх вэ? Яагаад Дэннис Ричардсын нөхөр Чарли Шийн дижитал садар самуунд татагдах бэ?
             

  Энэ бүх асуултын хариу маш энгийн. Хийсвэрлэлд дассан уураг тархинд жинхэнэ бодит амьдрал хичнээн гайхалтай сайхан байсан ч сулбагар санагддаг. Олон эрчүүд уураг тархиа Доктор Стрүдэрсийн нэрлэснээр энэхүү дижитал хар тамхиар хордуулсан байдаг. Зарим эрчүүд бэлгийн харилцааг камерийн тодорхой өнцөгөөс харж байж л сэрэл нь хөдөлдөг болсон байдаг. Зарим нь тодорхой хувийн шинж төрхийг харж байж сэрэл нь хөдөлдөг. Зарим эрчүүдийн хувьд олон өөр эмэгтэйчүүдийн зураг, олон янзын бие цогсийг харж байж л сэрэл нь хөдөлдөг болсон байдаг. Энэхүү хортой зуршил нь бага залуу хүүхдүүдэд хамгийн хүчтэй нөлөөлдөг ажээ.

  Жон Шелли хоёрыг л жишээ болгон хар л даа. Жон анх удаа 10 настайдаа порно үзсэнээ хэзээ ч мартдаггүй. Тэр үеэс л түүний энэ зуршил бий болжээ. Жон хэлэхдээ “12, 13 насандаа, ганц бие хүүхэд өсөж том болоод гэр бүлтэй болохоор энэ зуршил нь үгүй болчихно гэж боддог. Гэвч асуудлын гол нь энэ бүхэн жинхэнэ секс биш харин миний биед дадал болсон хоосон хийсвэрлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бодит амьдрал бол хийсвэрлэл биш шүү дээ.” Гэжээ.


  Наоми Волф гэгч фэминист зохиолч үүнийг маш тодорхой хэлсэн байдаг. Түүний итгэж байгаагаар порно үзэх нь эрэгтэй хүний бэлгийн дур хүслийн унтраадаг бөгөөд илүү цөөн эмэгтэйчүүдийг порноос илүүд тооцдог болгодог. “хэрхэн жинхэнэ эмэгтэйчүүд кибр орчинд төгөлдөршсөн, ‘татаж’ аваад хүссэн үедээ ‘хаачихаж’ болдог үзэгчийн хүссэн дүрээр дуулгавартай гарч ирдэг эмэгтэйтэй өрсөлдөх билээ дээ. Ямар ч эмэгтэй үүнтэй өрсөлдөж дийлэхгүй шүү дээ. өнөөдөр нүцгэн зогсох жинхэнэ эмэгтэй бол зүгээр л муу порнод л тооцогдоно шүү дээ. 

Үргэлжлэлийг эндээс уншаарай.



Англи эхийг нь эндээс олж уншаарай.

Wednesday, September 25, 2013

Порно үздэг нөхрүүдтэй шулуухан ярихад... 2 хэсэг


Эхний хэсгийн энд дарж уншина уу.

Ер нь хэн порног гэр бүлийн амьдралд муу нөлөөтэй гэж үздэг вэ?

Порно өөрсдөөс нь юу хулгайлж байгааг Жон Шелли хоёр ойлгожээ. ‘хэзээ ч ханах боломжгүй дур хүсэл, хүрэх боломжгүй хийсвэрлэлийг өгсөн хэрнээ гэр бүлд байна бодитой орших жинхэнэ гоо үзэсгэлэнг хулгайлчихсан юм.’ Гэж Жон ярьжээ. ‘хамтдаа насан өндөр болно гэдэгийг маань бүрэн хулгайлсан. Зөвхөн залуу байхыг л сайхан гэж номлодог нийгэмд хэн хэн нэгэнтэй хамтдаа өтлөхыг хүсэх билээ дээ.’

Судалгаанууд үүнийг хэрхэн нотлож байгааг харцгаая. Порно эрэгтэй хүнд эхнэрээ хайрлан хүндэлж, үйлчилэн, гоо сайхныг нь гайхан биширэхэд сургадаггүй. Ийм л зүйл эмэгтэй хүнд романтик сэтгэгдэл төрүүлдэг. Харин порно нь эрчүүдэд зөвхөн хэрэгцээгээ хангахыг явдлыг хөхүүлдэг. Секс бол зүгээр нэг хэрэглээ, захиалгаар худалдаад авчихаж болдог зүйлтэй адил гэж ойлгуулдаг. Доктор Мари Анни Лэйдэн үүнийг ‘энэ бол секс болон харилцааны тухай маш хортой буруу боловсрол олгодог’ гэж хэлжээ.

1.    The Centerfold Syndrome /Өөрийгөө шүтэх хам шинж/ хэмээх номондоо Доктор Гэри Броок порно эрэгтэй хүний сэтгэлгээнд гүн өөрчлөлт хийдэг. Яагаад гэвэл порно дээр гардаг эмэгтэйчүүд бол сэтгүүл дээрх амьгүй зураг, дэлгэцэн дээрх пиксэл л юм шүү дээ. Тэдэнд бусдаас хүсэх ямар нэгэн бэлгийн хүсэл, шаардлага үгүй. Энэ нь эрчүүдийг өөр бусадтай дотно холбоо тогтоож, өөрийгөө зориулсан харилцаа тогтооход сургахын оронд хямд бөгөөд хийсвэр сэтгэлийн догдлолд сургадаг. Порно эрэгтэй хүнийг дижитал зургаас бэлгийн таашаал авах дадалтай болгодог бөгөөд эмэгтэй хүнтэй дотны харилцааг бий болгохын оронд зүгээр л харах обьект гэж ханддаг болдог гэсэн үг.
2.    Journal of Applied Social Psychology, /Нийгмийн сэтгэлзүйн сэтгүүл/-н хийсэн нэгэн судалгаанаас харахад эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй хэсэг хугацааны турш порнографик материал үзсэний дараа өөрсдийн дотны дурлалт хүнээсээ авах бэлгийн таашаал нь эрс буурдаг ажээ. Тэд ханийхаа энхрийлэл, гадаад гоо үзэмж болон бэлгийн чадавхид сэтгэл дундуур байх болсон байна.
3.    Journal of Sex and Marital Therapy /бэлгийн харилцаа болон гэр бүлийн эмчилгээ/ хэмээх сэтгүүлийн хийсэн өөр нэгэн судалгаа мөн төстэй үрдүн харуулжээ. Playboy болон Penthouse сэтгүүлүүдийн гол хуудасны эмэгтэй моделийн зургийг үзсэний дараа энгийн хүний төрх байдалд сэтгэл татагдах нь багассан байжээ.
4.    Доктор Виктор Клайны хийсэн судалгаанаас харахад садар самуун дүрсийг олон давтан харах нь бэлгийн сэрлийг багасгаж, сэтгэл хөдлөлийг бууруулдаг бөгөөд энэ нь цаашлаад улам хурц, олон өөр хэлбэрийн порнографикт татагдахад хүргэдэг ажээ.
5.    Францын мэдрэл судлаач Серге Столерү хэт их хэмжээний эротик өдөөлт нь эрүүл залуу хүний бэлгийн өдөөлт мэдрэх мэдрэмжийг туйлдуулдаг гэжээ.
6.    Доктор Долф Зиллманны үзэж байгаагаар бага залуу эрчүүд порнографийг хэт үзэх нь тэдний зан төлөв, итгэл үнэмшилд нь удаан хугацааны зочироо үлээдэг ажээ.порно байнга үздэг эрчүүд хайр дурлал болон энхрийлэлийн талаар нэлээд эвдэрсэн ойлголттой болсон байдаг. Тэдний хувьд гэр бүл гэдэг бол зүгээр бэлгийн хэрэгцээг хангах төдий зүйл болдог. Садар самуун материалд хэт дассан эрчүүдийн хувьд энгийн хэмжээнд сэрэл хөдлөхийн тулд илүү хурц, гаж хэлбэрийн материал шаардлагатай болдог.
Порнограф эрчүүдийг бэлгийн сулралтай болгодог гэж Жудит Рейсман дүгнэжээ. Эрчүүд өөрийн бэлгийн чадвахаа ашиглах чадваргүй болдог. Хэрэв тэр эр хайртай хүнтэйгээ бэлгийн ажил хийх чадваргүй болох юм бол магадгүй үүнийг хийхийн тулд ямар нэгэн өөр зүйлийг төсөөлөх шаардлагатай болж л байгаа бол түүний өөрийн гэсэн бэлгийн чадавхи нь үгүй болсон гэсэн үг. Тэрээр зэвсгээ бүрэн хураалгасан, сайн сайхан чадвараа бүрэн булаалгасан, эр хүн байх чадваргүй нэг үгээр хэлэхэд засуулсан хүн л боллоо гэсэн үг юм гэжээ.

Энэ бүхнээс харахад порно бидэнд хэт их секс харуулаад байгаа юм биш харин жинхэнэ сексийг огт харуулж чадахгүй юм байна гэж дүгнэж болох юм. Порно нь бэлгийн харилцааг нэг хэмжээст оруулан доошлуулж хэдэн пиксэлтэй зураг төдий болгон харилцааны хамгийн үнэт мөн чанарыг нь үгүй болгож байдаг ажээ. Эрчүүдийг зөвхөн зураг дүрс харан баясгадаг боловч хэзээ ч жинхэнэ дотны харилцааг бий болгож чадахгүй.

үргэлжлэлийг эндээс


Англи эхийг нь эндээс олж уншаарай.

http://www.covenanteyes.com/2011/05/29/straight-talk-to-husbands-who-watch-porn/7.