1 бадаг:
Цөлөөс би Тань руугаа ярина
Зүрх сэтгэл минь хатсан байсан ч.
Өлсгөлөн дундаас би тантай ярина
Их Эзэн Та бүхнийг хангагч
2 бадаг:
Гал дундаас Таньруугаа ярина
Зовлон бэрхшээл тулсан ч
Алтнаас ч үнэтэй итгэл минь энд байна
Ариун галаараа шүүгээч
Дахилт:
Би магтаал өргөнө
Магтаал өргөнө
Намайг хөнөөх зэвсэг бүхэн устана
Би баярлана Танд
Мөн тунхаглана
Тэр миний ялалт надтай энд хамт
3 бадаг:
Тулаан дундаас Таньруу ярина.
Ялалт баттай дөхсөөр
Христтэй хамт хаанчлах би ялагч
Бат амлалтаар тань зогсоно
Гүүр:
Бүх амьдралын
Үе бүхэнд минь Та
Мөнхийн Эзэн
Дуулах учир минь билээ
Итгэл, хүндлэл минь Та
4 бадаг:
Арвин ургацын цагт ярина.
Амьдрал минь баялагаар дүүрнэ.
Дахиад хоосрохын тулд дүүрсэн, би
Авсан үр бүрээ тарина.
8 comments:
Уучлаарай, их хатуу түг таг гэсэн орчуулга болсон байна. Ахиад оролдоод үзвэл зүгээр болов уу.
Аянд нь тааруулах гэж нэлээд оролдлоо. Дээр сэтгэгдэл бичсэн хүн өөрийнхөө саналыг явуулна уу.Тэгвэл үнэхээр баярлах байна. Хэтээ
Надад лав маш их таалагдлаа.
Ene duu bol gaihaltai duu, Hooloi zangirch, nulims tseelengedeg um. Gaihaltai orchuulsan bna. bas tsagaa olj orchuulsan bna.
хүүе ээ, гайгүй л болцым биш үү! дуулж үзсэн чинь "түг таг" гэхгүй байншдээ, хөө.
Хэтээ чи бас "this is our god"-ийг сонсож үзээ юу? i love that song TOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO!
tiimee mash ih taalagdlaa
Гоё болсон байна. Орчуулсанд тань баярлалаа. Бурхан таныг бүүр их ивээг. Яг хэрэгтэй үед нь орчуулсан байна.
Post a Comment