Friday, August 16, 2013
Лаа ба шүдэнз
Шүдэнз Лаанд хэлсэн нь: Алив анд минь гэрэлтээч. Би чамайг асаагаад өгөх үү?
Лаа хариуд нь "Хэрэггүй, хэрэв би асвал улам жижигрэн, өнгө будаг хэлбэр дүрсээ алдана шүү дээ. Тэгээд хэн намайг хараад "ямар сайхан лаа вэ?" гэж хэлэх вэ дээ! Хэрэггүй, найз минь".
Шүдэнз: Энд харанхуй байна шүү дээ, хэн ч чиний сайхныг харахгүй шүү дээ! Чи заавал асах хэрэгтэй гэв.
Лаа: "Тэр надад хамаагүй би үргэлж гоёоороо байхыг хүсэж байна" гэлээ.
Шүдэнз түүнийг орхин өөр нэгэн лааг гэрэлтүүлээд өөрөө ганц хором хүрэхгүй шатаад дуусжээ. Шүдэнзний асаасан тэр лааны гэрэлд эргэн тойроны бүхийл зүйл тодорон харагдахад асаагүй үлдсэн лаа үнэхээр сайхан харагдаж байлаа. Өөрийн гоё сайхныг үзэж ханаагүй лаанд, асаж буй лааны гэрэл рүү инээмсэглэн харах хүүгийн цогтой нүд, нялх хүүхдээ хайрлан энхрийлж буй ээжийн царай, зэрэг хүний амьдралын нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй олон зүйлсийг харах сөхөө үгүй байлаа.
Хичнээн удаан өөрийгөө л харан баяссан юм бүү мэд хажуудах бүхэн өөрийг нь бас харж гайхан байгаадаа хэмээн бодсоор эргэн тойрноо харахдаа л тэр асаж буй лааны гэрэлд хайр, итгэл, баяр хөөр, гэр бүл, гэх мэт хүний амьдралд байгаа бүхэн өөртэй нь зүйрлэшгүй үзэсгэлэнтэй болохыг хараад гайхан алмайрчээ.
Гэвч тэр бүх орчныг бүхэлд нь харж чадсангүй. Түүний гоёомсог бие асаж буй лааны гэрлийг халхалан өрөөний нэгээхэн хэсгийг харанхуйлан байлаа.
Хэрэв өөрөө л асахаас нааш тэрхүү харанхуйд өөр ямар гоо үзэсгэлэн, гайхамшиг нуугдаж байгааг мэдэх арга өнөөх лаанд байсангүй.
Хэтээ.
Та энэ амьдралд нэг бол гэрэлтэнэ эс бөгөөс харанхуйлна.
Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй тул хүйтэн байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment